СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг АТГ-аар шалгуулахаар хандлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Иргэн Ж.Энхбат иргэн хүний хувиар Татвар ерөнхий газрын дарга Б.Заяабалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг АТГ-аар шалгуулахаар хандлаа. 

Иргэн Ж.Энхбат: 

-Ковид-19-ийн хоёр жилийн хүндрэл, урд хил хаалттайгаас Засгийн газраас хэмнэлтийн горим руу шилжихээ зарласаар байтал Засгийн газрын гол хэрэгжүүлэгч агентлагийн нэг Татварын ерөнхий газар /ҮТЕГ/-ын дарга Б.Заяабал гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гаргасаар байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хүнд арга хэмжээ авч огцруул, үгүй бол өөрөө огцор гэж бид шаардаж байна. 

ҮТЕГ-аас "Амно фэйшн" ХХК руу 2020 оны 12 сарын 9-нд татварын албан хаагчдын дүрэмт хувцасны урьдчилгаанд 293 сая төгрөг шилжүүлсэн үйлдэл. Мөн, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст зориулж есөн давхар байшин барьж байгаа үйлдэл. ҮТЕГ-ын 30 жилийн ойгоор төсвийн мөнгөөр ном хэвлүүлснээ албан хаагчдаар иргэн, ААН-үүдэд 50 мянган төгрөгөөр зарж байгаа үйлдэл. ҮТЕГ-ын 1 ба 5 давхрын засварт зориулж 400 сая төгрөгийн тендер зарласан зэрэг үйлдлийнх нь төлөө ҮТЕГ-ын дарга Б.Заяабалыг АТГ-т өгч байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бн
2 жилийн өмнө
202.126.89.38

Ажлаа хийлээ гэж АТГ шалгах юмуу? Хүнийг зүгээр ажлыг нь хийлгээчээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.