СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөрөнгө оруулагчдыг үргээж буй АэроМонголиа ХХК-д ямар хариуцлага хүлээлгэх вэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн хугацаанд улс орон даяар мөрдсөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж албан ёсоор хилээ нээснээ өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ны өдөр зарласан. Тэрбээр "Манай улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчид та бүхнийг албан ёсоор урьж байна. Вакцингүй бол манай улс вакцинжуулахад бэлэн..." гэж зарлаж байв.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан тул гадны хөрөнгө оруулагчид жуулчдыг урьж эдийн засгийн хямралаас гарах арга зам эрэлхийлж буйгаа ийнхүү зарласан билээ.

Гадны жуулчид одоогоор манай улсад агаарын тээврээр л зорчин ирэх боломжтой. МИАТ ХК болон АэроМонголиа, Изинис эйрвэйз зэрэг агаарын тээвэрлэгч компаниудаар дамжин ирж буй тэдний хамгийн эхний хүндлэл угтал уг нь тэд байх учиртай.

Гэтэл АэроМонголиа ХХК энэ үүргээ огтхон ч биелүүлээгүйгээр барахгүй, гадны хөрөнгө оруулагчийг "доромжилж, тохуурхсан" байдал гаргажээ.

Манай редакцид хандсан иргэн Г:

-Би гадны хоёр хөрөнгө оруулагчид орчуулагч, хөтөч хийж байгаа юм. Тэднийг энэ сарын 6-ны өдрийн АэроМонголиа ХХК-ийн нислэгээр Ховд-Улаанбаатар чиглэлд зорчуулахаар билет захиалсан. Тэд ажлаа дуусгаад Ховд хотын нисэх буудалд нислэгийн цагаас 2 цагийн өмнө ирсэн ч онгоц нисэх ямар ч шинжгүй байсан. Иймд над руу залгаж онгоц яагаад нисэхгүй, бүртгэл хийхгүй байгааг тодруулахыг хүссэн. Ингээд бид АэроМонголиа компани руу утсаа халтал маш олон залгаж байж холбогдсон. Гэтэл тэд "Нисдэг цагтаа л ниснэ шүү дээ. Хүлээж л байхгүй юу" гэсэн. 

Нөгөө хоёр хөрөнгө оруулагч руугаа залгаж хэлээд хүлээлгэсэн. Хоёр цаг хүлээх хооронд мөн л онгоц нисээгүй тул дахин дахин залгаж байж холбогдтол "Нисэж л таарна. Юундаа уурлаад байгаа юм бэ. Чи он сараа буруу харсан юм биш үү. Өнөөдөр онгоц байгаа за юу" гэхчлэн загнаж гарсан. Эцсийн дүндээ онгоц хойшилсныг тэд өөрсдөө мэдээгүй болж таарсан. Оператор охин онгоц хойшилсон нь манай компанийн буруу биш та нарын буруу гэхчлэн утга учиргүй уурлаж загнаж, гадны хүмүүсийн ажил, төлөвлөгөөг бусниулсанаа огтхон ч тоогоогүй гэсэн юм.

Хамгийн сонирхолтой нь өнөөдрийг хүртэл Ховд-Улаанбаатар чиглэлийн уг онгоц нисээгүйгээр барахгүй билет захиалсан хүмүүст ямар нэг мэдэгдэл ч очоогүй байна. Сүүлдээ нөгөө хоёр гадны хөрөнгө оруулагч нь яаралтай ажилтай тул машин хөлсөлж маргааш орой нь Улаанбаатарт иржээ. Ирсэн даруйдаа тэд цаашид төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, "Төлөвлөсөн ажлууд нь цагтаа амжаагүй" гэсэн шалтгаанаар сэтгэл дундуур эх орон руугаа буцсан байна. 

Тус компани хариуцлагагүй байдаг нь ганц энэ жишээ биш. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн жилийн наадмын дараахан "АэроМонголиа" компанийн Улаанбаатар-Челябинск-Туркийн Анталия чиглэлийн онгоц Оросын Челябинскаас шатахуун авах гэж буулт хийхдээ агаарын хөлгийн зорчигчийн шат тавих гэж байгаад онгоцныхоо сүүлийг гэмтээсэн хэрэг гарсан. "140 гаруй зорчигч 10 цаг гаруй хугацаанд саатаад байна. Коронавирусний халдвартай холбоотойгоор ОХУ агаарын хилээ нээгээгүй учраас буудлаас гаргахгүй байна. Өндөр настай, хүүхэд хөгшид хоол ундгүй бүх газар нь хаалттай хэцүүдэж байна" хэмээн иргэд бухимдаж нийгмийн сүлжээгээр мэдээлэл тарж байсан. Энэхүү үйлдэлдээ ч тус компани зорчигчдоосоо уулчлалт гуйгаагүй билээ. 

Засгийн газрын тэргүүн нь гадны хөрөнгө оруулагчдийг урьж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргахаар кабинетээрээ ажиллаж байгаа ч хаанаасаа хаалгач гэдэгчлэн агаарын тээврийн компаниуд нь энэ мэт наад захын соёлгүй, харанхуй бүдүүлэг байгааг анхаарч эргэж харах, сахилга хариуцлага, зан харилцааг эрс өөрчлөх цаг ирсэн бололтой. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.87

ichdeggui garuud shde. deerees n mash buduuleg xaritsaatai uilchlegchtei

Зочин
2 жилийн өмнө
139.5.217.246

Monnis ugaasaa delbertsen company hamuutnuudaaraa niiltsen ajil hiideggui malnuud

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.