СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-08

Элчин сайд И.Азизов: "Мөхөшгүй хороо" жагсаал манай хоёр орны эв нэгдлийг илэрхийллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ялалтын баярыг угтсан Аугаа их Эх орны дайны ахмад дайчдын ач үр нарын оролцдог “Мөхөшгүй хороо” жагсаал Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа явагдлаа хэмээн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас мэдээллээ.

Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэсэн хүмүүс, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй ОХУ-ын 2000 гаруй иргэн буюу Аугаа эх орны дайны ахмад дайчдын ач, гуч нар, Улаанбаатар хотод амьдарч буй /ОХУ-ын/ элэг нэгтнүүд, Монголын олон нийтийн холбоод, тамирчид “Мөхөшгүй хороо”-ны жагсаалд /2022.05.08/ нэгдлээ.

Жагсагчид өглөөний 10:00 цагаас Офицеруудын ордны дэргэдээс эхлэн Энхтайваны өргөн чөлөөг даган алхсан бөгөөд жагсаалыг ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн марш дагасан байна.

Энэхүү арга хэмжээг Монгол дахь Оросын элэг нэгтнүүдийн байгууллагуудыг зохицуулах зөвлөл (КСОРС) болон "Новороссиягийн андууд" ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам дэмжин оролцжээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов:

-Мөхөшгүй хороо-2022" аянд оролцсон нийт оролцогчдодоо баярлалаа. Түүхийг эргэн дурсах зорилготой энэхүү жагсаалаар дамжин манай хоёр орны иргэд эх орны дайны жилүүдэд бие биетэйгээ хэрхэн эв нэгдэлтэй байж чадсаныг илэрхийлж, эдүгээ цагт ч ахмад дайчдынхаа дурсгалыг хамтдаа хүндэтгэж байна. Энэ бол Орос, Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болж чадлаа гэлээ.

Анх "Мөхөшгүй хороо" жагсаал 2019 оны тавдугаар сард зохион байгуулагдаж байсан бол 2020, 2021 онуудад хөл хорионы улмаас болоогүй ажээ. 

"Мөхөшгүй хороо" жагсаал болон тавдугаар сарын 9-ний Ялалтын баярт зориулан жил бүр марафончид спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтсон бөгөөд энэ жил "Марш шидэлт" гүйлтийг зохион байгууллаа. 

Марафон гүйлтийн тамирчин Б.Болд: 

-Би ЗХУ-ын Ростовын техникумд суралцаж байхдаа ахмад дайчдыг харж, тэдэнтэй уулзаж ярилцдаг байлаа. Фронтын ажилчдын хүүхдүүдтэй хамт тоглох үеэрээ дайнд шархадсан олон хөлгүй дайчдыг хардаг байсан. Энэ бол аймшигт дайны уршиг. Манай ахмад дайчид энэ түүхийг мартах учиргүй. Бидний зохион байгуулдаг спортын үйл ажиллагаа ч үүнд зориулагдсан юм гэлээ.

Эх сурвалж: ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Л. Дариймаа
2 жилийн өмнө
202.126.90.12

Аугаа эх орны дайнд оролцож явсан аав Дуламжавын Лувсангомбыг дурсан энэ үйл ажиллагааг сэтгэл зүрхээрээ дэмжиж байнаа. Дайны тухай аавынхаа дурсан ярих дурсамж ыг сонсож өссөн хүний хувьд, бас Зөвлөлтийн ард түмний тусламжаар байгуулагдсан уул уурхайн салбарт ажиллаж амьдарч сурч боловсорч байсан аав ээжийгээ дурсаж, энэ үйл ажиллагаа, жагсаалд гүнээ талархаж Оросын ард түмнийг дэмжиж байна. Ялалтын баяр.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.88.161

Бага наснаасаа орос хүмүүс дотор өссөн . Тэд ямар хүмүүс гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ . Хээгүй гүндүүгүй ,яг байгаагаараа , энгийн ,сайхан сэтгэлт орос хүмүүс сэтгэлд хрнргшжээ. Энд тэндхийн олон хүмүүсийг харлаа Хятадуудтай ч наймаа хийж дотор нь явлаа, Орос хүн орос улс түших ёстой , найдаж итгэж болох хүмүүс гэдгийг л яс махандаа ойлгосон. Тэд ямар ч хиймэл дүнгүй үргэлжийн яг хэвээрээ , сэтгэл нь хайргүй сайхан хүмүшс гэдгийг улам ойлгосон.

Монгол
2 жилийн өмнө
66.181.161.117

...ЯЛАЛТЫН 77 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.