СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг улс Сугар гараг руу автомат станц хөөргөхөөр төлөвлөж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) Сугар гараг ​​руу автомат судалгааны станц хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай тус байгууллагын тэргүүн Шридхара Паникер Сомнатх сэтгүүлчдэд мэдээлжээ.

Уг станцыг Дэлхий болон Сугар гаргийн байрлал хамгийн тохиромжтой байх үед буюу 2024 онд илгээж, хөөргөснөөс жилийн дараа Сугар гаргийн тойрог замд оруулахаар төлөвлөжээ. Хэрэв станцыг ямар нэг шалтгааны улмаас хөөргөж чадахгүй тохиолдолд дараагийн боломж долоон жилийн дараа буюу 2031 онд нээгдэх аж. 

ISRO-ийн тэргүүн Шридхара Паникер Сомнатх 

"Энэтхэг улс маш богино хугацаанд Сугар гараг руу төхөөрөмж илгээхэд бэлдэж, эхлүүлэх боломжтой. Учир нь Энэтхэгт ийм боломж бий. Энэтхэгийн сансрын аппарат ямар судалгаа явуулах талаар төлөвлөгөөг хэдийнэ гаргасан. Сугар гаргийн гадаргуу дээрх үйл явцыг, мөн чулуулаг давхаргын зүй тогтлыг судлахаас гадна, гаргийн агаар мандлын бүтэц, динамик байдалд дүн шинжилгээ хийнэ" гэлээ.

Энэтхэг улс Нарны аймгийн бусад гараг руу автомат станц хөөргөсөн туршлагатай. Тус улс Сарыг судлах анхны автомат станц "Чандраян-1" төхөөрөмжөө 2008 оны 11 дүгээр сард манай гаргийн дагуулын тойрог замд оруулсан билээ. Мөн 2014 оны есдүгээр сард Ангараг гаргийн тойрог замд "Мангальян-1" аппаратыг оруулжээ.

Тухайн үед Энэтхэг улс анхны оролдлогоор Улаан нүдэн гаргийн тойрог замд төхөөрөмж хүргэж чадсан дэлхийн анхны улс, ийм амжилтад хүрсэн Азийн анхны улс болж байв.

Өнгөрсөн жилүүдэд уг станц нийт 2 терабайтын хэмжээтэй олон мянган зургийг дэлхий рүү илгээж, Ангараг гаргийн дагуулууд болох Фобос, Деймосын зургийг авчээ.

2019 оны долоодугаар сарын 22-нд Энэтхэгийн сансар судлалын байгууллага Сарыг судлах хоёр дахь аппаратаа ("Чандраян-2") илгээсэн бөгөөд энэ нь зөвхөн Сарны тойрог замд төхөөрөмж оруулаад зогсохгүй "Прагьян" өөрөө явагч аппаратыг хүргэх ёстой байсан "Викрам" буугч модулийг сарны гадаргуу дээр зөөлөн газардуулах хөтөлбөр байсан юм. Гэвч мөн оны есдүгээр сарын 7-нд "Викрам" сарны гадаргуугаас 2.1 км-ийн өндөрт байх үедээ холбоо тасарч, буугч төхөөрөмж сарны гадаргуутай мөргөлдсөний улмаас сүйрсэн байна.

Харин "Чандраян-2" станц нь Сарны тойрог замд ажилласаар байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.