Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ханбогд амралтын газрын хойд талын ууланд өнөөдөр /2022.05.08/ гал гарчээ.
Гал түймрийн дуудлага 17:00 цагт ирсний дагуу Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход нэг га орчим газар хөрсний шар өвс шатсан байна.
Алба хаагчид дуудлагын дагуу 17:39 цагт тархалтыг зогсоож, бүрэн унтраалаа хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.