СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-08

Шаамар МСҮТ-д нэн шаардлагатай жолооны сургалтын авто машиныг шинэчилж өгнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулав.

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн сургалтын орчин, дадлагын газар, чадамжийн төвийг ард иргэдэд сурталчлах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нийгмийн түншлэл, ажил олгогчийн хамтын ажиллагааг өргөжүүлж ажлын байранд зуучлах, мэргэжилтэй ажилтны үнэ цэнийг өсгөх, элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улс орон даяар тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 76 МСҮТ-өөр дамжуулж “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж үйл ажиллагаагаа сурталчилж байгаа бол Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ тус арга хэмжээг өнгөрөгч баасан гарагт амжилттай зохион байгууллаа.

Жар гаруй жилийн түүхтэй Шаамар суман дахь МСҮТ нь 2021-2022 оны хичээлийн жилд малын асаргаа, зөгийчин, зөгийн аж ахуй эрхлэгч, цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгжүүлэгч, нягтлан бодох бүртгэлийн ажилтан, үсчин гоо сайханч, тогооч, авто машины засварчин мөн М ангилалын жолооч зэрэг нэг жилийн сургалттай найман мэргэжлийн ангид 160 орчим насан хүрэгчдийг мэргэжилтэй болгон сургаж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаж байна

Нээлттэй_өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, аймгийн ХХҮГ, Шаамар сумын ЗДТГ, тус сумын ЕБС-ын сургалтын менежер, төгсөх ангийн сурагчид, Дэлхийн Зөн ОУБ-ын төлөөлөгч, “Болд төмөр Ерөө гол” ХХК болон “Гацуурт” ХХК-ний төлөөллүүд, мөн ”Ажил олгогч Зөгийчдийн холбоо, Тогоочдын холбоо, Үсчин гоо засалчдын холбоо зэрэг төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжийн түншлэлүүд оролцож багш, сурагчдын хамтарсан бүтээлийн үзэсгэлэнтэй танилцлаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж багш нарын төлөөлөлтэй уулзаж, сургалтын орчин, үйл ажиллагааны талаар ярилцлаа. Ингэхдээ багш, сурагчдын хамтарсан бүтээлийн үзсэгэлэнг үзэж, дэлгэгдсэн бүтээгдэхүүнүүдийг үнэлж байснаас гадна зах зээлийн эргэлтэд түргэн оруулах мөн дэмжиж ажиллах ямар боломж шийдэл байгаа талаар ярилцжээ.

Тэрбээр "МСҮТ-д хичээж суралцсан хүн бүр ажлын талбар дээр гараад цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, улмаар аймаг орны ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой" гэв. 

Мөн МСҮТ-ийн авто машин, машин механизмын засварын ангид нэн шаардлагатай байгаа жолооны сургалтын авто машиныг шинэчилж өгөхөөр болсныг дуулгалаа.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.