СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-08

С.Энхболд: Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба импортыг ханган ажилласанд талархал илэрхийлье

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.05.08/ эмийн Айвико, Монос, Нахиа үйлдвэрүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцав. 

"Айвико" үйлдвэр нь Монгол улсын тарилгын шингэн хангадаг томоохон үйлдвэр бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Эхболд тус компанийн тарилгын шингэний үйлдвэр ба лабораторитай танилцлаа. Үүний дараа "Монос" компанийн шинээр байгуулагдсан Эм судлалын хүрээлэн, МОНОС эмийн үйлдвэрийн химийн лаборатори ба эмийн үйлдвэртэй танилцлаа.

Мөн Нахиа компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Нахиа компани нь 1994 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 15 нэрийн тарилгын уусмал 7 нэрийн антибиотикийг эм үйлдвэрлэлийн GMP шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн салбарын хамт олон цар тахлын хүнд үед хүчин чармайлт гарган ажиллаж эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба импортыг ханган ажилласанд талархал илэрхийлж цаашид эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэн ажиллах тус салбарын хамт олны санал бодлыг тусган ажиллахаа мэдэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.