Зүүн хойд Хятадыг Японы түрэмгийллээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн цэрэг эрст зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслол Хэбэй мужийн Жанбэй хошуунд болжээ.
Уг ёслолд Орос, Монголын дипломатчид, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, Хэбэй муж, Жанбэй хошуу, Жанчхүү хотын эрх баригчид болон олон нийтийн төлөөлөл оролцсон байна.
ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх-элч Иван Желоховцев
“Хятад улсын хувьд дайн 1937 онд эхэлсэн бөгөөд Хятадын ард түмний Японы эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн дайн болсон. Энэ дайнд Хятад улс 35 сая хүнээ алдаж, дайны хүнд хэцүү үеийг туулсан боловч Европын ихэнх орноос ялгаатай нь бууж өгөөгүй билээ. Монгол улс 1945 оны наймдугаар сарын 10-нд Японд дайн зарлаж, Манжуурын ажиллагаанд оролцуулахаар 80 мянган хүнээ фронтод илгээсэн юм. Голдуу морьт ангиуд бүхий энэ цэргүүд генерал Исса Плиевийн удирдлага дор морьт-механикжсан нэгдсэн бүлэгт тулалдсан" гэлээ.
Жанбэй хошуун дахь энэхүү хөшөөг анх 1945 онд босгосон бөгөөд тус хошууг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын цэргүүдийг оршуулжээ. Хятадын иргэний дайны үеэр хөшөө эвдэрч сүйдсэн байна. Харин БНХАУ-ыг тунхагласны дараа дурсгалын цогцолбор байгуулах шийдвэр гарч, 1957 оны 10 дугаар сарын 20-нд тус цогцолборыг нээжээ.
2017 онд сэргээн засварлах ажлын үеэр Зөвлөлтийн 69, Монголын 56 дайчны нэрийг хятад, орос, монгол хэлээр сийлсэн дурсгалын самбарыг шинээр суурилуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЭРГҮҮ ТӨЛӨГ ШИГ ЧИВ ЧИМЭЭГҮЙ ЦАРАЙЛААД ЗОГССОН ЮМ БАЙХ ДАА?
Ug ni bol munhiin hurshuud iim l baih yostoishdee aliin bur ardchilal nereer amerkiin duu hooloi bolj edenteigee muuddiin muu sainaa yriad hamtraad negdeed ylanguya manaih alivaa tsereg dainii evselgui jinhen dundiig barij ali alind ni bambai ni bolood baga saghan yum salagsan shigee suudiin bishuu salga gants hun alsan baatar baabar tsenddoo galzuu sosorbaram elbegdorj metiin libraaluud l yag ukrian bolgohiig muruuduud baigaan
Monxiin xorshuud iim l baix xeregtei.
2 Хөрш маань нэг их гийгүүлж тултал хөрөнгө оруулаад байхгүй ч боломжоороо 2 талаас түшээд л байж байгаа шүү.