СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-08

Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг маргаашаас эхлэн зөвхөн цахимаар хүлээн авна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авна

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж буй. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас Монгол Улсад албан болон хувийн хэргээр амьдарч байгаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 648 аж ахуйн нэгж, байгууллагын 1427 гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлээд байна.

Тэгвэл ирэх даваа гараг буюу 2022 оны тавдугаар сарын 9-нөөс оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авахыг мэдэгдэж байна.

Үүнтэй холбогдуулан гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тус газрын цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөе.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.