2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Энэ сард "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-үүд зарлагдлаа.
Үүнээс "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Үүнд:
2.1. Ажилгүй эмэгтэйчүүд;
2.2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд;
2.3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд;
2.4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд;
2.5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй;
2.6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд.
2.7. Мэргэжлийн сургалтын байгууллага;
2.8. Ажил олгогч байгууллага.
Хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эрхлэхийг хүсэж байгаа иргэнд хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан, энэ хөтөлбөрийн 2.1-2.6-д заасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн 4 болон 9 дүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ба санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эмэгтэйчүүдийн боломжит нөхцөлөөр хангаж хувиараа хөдөлмөр эрхлэж өрхийн орлогодоо нэмэрлэхэд дэмжиж байгаад баяртай байнаа хөдөлмөр хүнийг бий болгодог .
Хашаандаа хэсэгхэн газар мод тарьдаг бол болох уу?
Ene hotolbor harin zvgeerl ym bna
ene tslaar medeelel awmaar bna
гэрээр юм оёдог хамрагдий
Huwiaraa alt mongonii darhan ajiluuldag emegtei bn bolhuu
gereer mongol geriin heregsel oeh gesiin boloh ym boluu
Хамрагдмаар байна
Яаж хамрагддаг юм болоо
Яаж хамрагдах вэ тодорхой мэдээлэл өгөөч
Төсөл бичиж чаддаггүй хүн яах вэ юм хиимээр байдаг
Мэдээлэл аваяа яааж авах уу яамар бичэг баримт бүрдүүлэх вэ
Баяраллаа. Намайг дэмжээд өгөөрэй!
Эмэгтэйчүүдээ дэмжсэн энэ санал санаачлагыг маш их дэмжиж бна
Сайн байна уу. Хашаандаа ногоо тарих гэж байгаа. Зээлээс авмаар байна.
Hashaandaa goy jimsni modtoi bolmoor bn mon neg ih tom bish hvlemjtei bolmoor bn bi gertee hvvhdvvdee hardag eej oorin amidraldaa nemer boloh ajil hiihed belen bn medeelel awii
Ene tosol tanil talaaraa abdag yumaa engiin hund olddog ed bishee barinttai halamjiinhanii karmand tosol toriin bamknii tosol bdag eniig shalgadag hen ch bdaggui yum bna lee bie bienee haitsailaad gardag
Ene tosol tanil talaaraa abdag yumaa engiin hund olddog ed bishee barinttai halamjiinhanii karmand tosol toriin bamknii tosol bdag eniig shalgadag hen ch bdaggui yum bna lee bie bienee haitsailaad gardag
Мэдээлэл аваяа яаж хамрагддаг юм болоо
маш сайхан төсөл хэрэгжиж бгаад баяртай байна би гэрээрээ юм оёдог тэтгэврийн хүн байна ахмадын хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл авмаар байна
Сайн байна уу? Би өрх толгойлсон 3н хүүхдийн ээж. Дундах хүү минь хүндээр өвчилсөн. Эмчилгээний зардал цуглуулж байгаа тул энэ зээлэнд хамрагдаж болохуу?