2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Энэ сард "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-үүд зарлагдлаа.
Үүнээс "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
Тус хөтөлбөрт ажилгүй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдах боломжтой.
Мөн хөдөө, орон нутагт шилжин суурьших хүсэлтэй малчин өрх, малгүй болон цөөн малтай өрх хамрагдана.
Харин бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана.
Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 30 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.1, 2.2-т заасан хүний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн 4 болон 9 дүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ба санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.
Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг хүссэн иргэн өөрийн харьяалах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж хандана. Үүнд:
• Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл;
• Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар;
• Аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө;
• Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, шаардлагатай бол эзэмшсэн мэргэжил, ур чадварыг тодорхойлох баримт бичиг.
• Финтекээр богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэг олгох:
Санхүүгийн дэмжлэгийг зайнаас, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүйгээр олгох хүрээнд 1.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг туршилтын байдлаар финтек технологи (fintech) ашиглан орчин үеийн шинэлэг, цахим хэлбэрээр автоматжуулан иргэн, аж ахуйн нэгжид олгоно.
Иргэн, аж ахуйн нэгж Зээлийн мэдээллийн нэгдсэн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилгоор хамрагдаж болно.
Богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг иргэнд эхний ээлжинд 400.0 хүртэл мянган төгрөгөөс эхлэн 1 сар хүртэл хугацаатай олгох бөгөөд хугацаандаа зээлийг эргэн төлсөн тохиолдол бүрд зээл авах боломжит хэмжээг нэмэгдүүлж, 1.0 хүртэл сая төгрөгт хүргэнэ.
Санхүүгийн дэмжлэгийг техник технологи ашиглан (fintech) автоматжуулж, орчин үеийн шинэлэг хэлбэрээр олгох арга хэмжээг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад туршилтаар зохион байгуулна.
Малгүй болон цөөн малтай малчин өрхийг малжуулах санхүүгийн дэмжлэг олгох:
21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүргийн хөдөлмөрийн чадвартай 18-45 насны 2-оос доошгүй гишүүнтэй, малгүй болон бог малд шилжүүлснээр 150 хүртэл толгой малтай малчин өрхийг малжуулах санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамруулна.
Арга хэмжээнд малгүй болон 150 хүртэл толгой бог малтай мал маллах хүсэлтэй өрхийг хамруулан 5.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг мал худалдан авах зориулалтаар зарцуулна.
Санхүүгийн дэмжлэгийг мал худалдан авч өгснөөс хойш 36 сарын дотор хуваарийн дагуу 100 хувь эргүүлэн мөнгөн хэлбэрээр төлнө.
Гэрээт малчин өрх нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай 2-оос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөөд шилжин суурьшиж, 2-оос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах нөхцөлийг зөвшөөрч хүсэлт гаргасан, тухайн хаягтаа 1 жилийн хугацаанд оршин суусан байна.
Гэрээт малчин өрхийн хүсэлтээр гэрээт малчнаар 2 жилийн хугацаанд тогтвортой ажиллуулах нөхцөлтэйгөөр малжуулах санхүүгийн дэмжлэг олгож болно.
Гэрээт малчин өрхөд 4.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг мал худалдан авах зориулалтаар зарцуулах ба 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй байна.
Гэрээт малчин өрхийн орон нутаг руу нүүх зардлыг суурьших сумын замын уртаас хамааруулан тооцож, 50-200 км-т 150.0 мянган төгрөг, 201-350 км-т 350.0 мянган төгрөг, 351-500 км-т 500.0 мянган төгрөгийн дэмжлэгийг нэг удаа олгоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uyj zeel ogoh ym be
Орон нутгийн иргэд хамрагдах боломжтой юу
Зөв санаа хөдөө орон нутагт хүнээ олж өгдөггүй танил тал харна төсөл хөтөлбөрөө танилцуулахгүй даргын ойр орчмын хүн л авдаг ш дээ танил талгүй хүн бол авч чадахгүй шүү
Зээлийн хүү болон эргэн төлөгдөх нөхцөлийн талаар мэдээлэл авъя
Малжуулах төсөлд ормоор бна
Zeeld hamragdae malchinii
Sain bnu bank hugtsaa hetrelt gej neg gai bh ym tuhain vedee tiimel bsan odoo bol ajiliin bairtai bolson amjirgaagaa deeshlvvleh zorilogoor zeel awii geheer hugtsaa hetrelt gej teege boldog ajil hodolmor hiih ashig orlogoo deeshlvvleh hvmvvst. IH gai bolj bga ym sum iron nutag irgedee sudalj medeh uchirtai ym Mongol bank sestemdee oorchilt oruulah heregtei Ard tvmen amidralaa deeshlvvlmeer bna shvv