Өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Мон-Интра Уламжлалт эмийн үйлдвэр дээр ажиллаа. Тус үйлдвэр 1998 онд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2015 онд олон улсын GMP стандартын дагуу үйлдвэрийн байрыг шинэчлэн тоноглож дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаас гадна Бүгд найрамдах Польш улсад эмээ экспортлодог юм.
Үүний дараагаар Уламжлалт Анагаах Ухаан Технологийн хүрээлэн дээр очиж эмч ажилчидтай уулзлаа. Тус хүрээлэн КОВИД-19 цар тахлын үед 1700 өвчтнийг хэвтүүлж эмчилсэн юм. 20.000 багц 60.000 хүн тун уламжлалт эмийг ханган нийлүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Уламжлалт Анагаах Ухааны эрүүл мэндийн байгууллагууд цар тахалтай тэмцэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон цаашид анагаах ухааны салбарт уламжлалт анагаах ухааны эзлэх байр суурь улам нэмэгдэх ёстойг онцлон, уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэлд шаардлагатай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уламжлалт анагаах ухааны эмнэлэг үүдээ дэмжээд явах юм бол энэ их өндөр төлбөр нь бууж хүн ардад тус их болмоор байна, эм тан хэвтүүлэх төлбөр нь арай л үнэтэй бна.Тэдний авсан зээлээс болоод л энэ бх ,