Сэлэнгэ аймаг Мандал сумын хэмжээнд "Миний хот-Цэвэр орчин" сарын аян өрнөж байна. Аяны хүрээнд тохижилт, цэвэрлэгээний ажлууд сумын хэмжээнд хийгдэж, аж ахуйн нэгж, албан байгууллагууд, ард иргэдийг хамруулж байгаа юм.
Энэ сарын 6-ны өдөр "Миний хот-Цэвэр орчин" сарын аяны хүрээнд нэгдсэн хогийн цэгээс тархсан 150 га газрын хогийг цэвэрлэжээ. Нийт 26 байгууллагын 594 хүний бүрэлдэхүүн, хот тохижуулах газар, хүн хүч, техник хэрэгсэл бүрэн бүрэлдэхүүнээрээ тус үйл ажиллагаанд нэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.