СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-06

Хугацаат цэргийн албаны татлага өнөөдрөөс эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Хугацаат цэргийн албаны татлага нийслэлд өнөөдрөөс эхэлж байна.

Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилд нийслэлд цэрэг татлага зохион байгуулаагүй юм. Харин энэ жил цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж байгаа бол алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулахаар болсон байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Цэргийн штаб бэлтгэлээ ханган, УОК-ын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байрыг ариутган, халдваргүйжүүлжээ. Ийнхүү цэрэг татлагад залуус идэвхтэй оролцож байгааг ХУД-ийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан онцоллоо.  

Энэ жилийн цэрэг татлагыг нийслэлийн зургаан сургуульд зохион байгуулж байгаагийн нэг нь 34-р сургууль. Энд ХУД-ийн цэргийн насны иргэд бүртгүүлж, эмчийн үзлэгтээ орж байна. Тус дүүргийн хувьд 209 мянга 524 хүн амтай бөгөөд үүний 16 мянга 782 нь цэргийн насны  залуус байгаа юм. Энэ нь нийт хүн амын 8 хувийг эзэлж байгаа гэсэн үг.

Тоон мэдээллээс харахад, Эдгээр цэргийн үүрэгтний нэрсийг ӨЭМТ болон нарийн мэргэжлийн эмч нарт хүлээн авч, эрүүлжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Ингэснээр 90 хувийг нь хяналтандаа авч, эмчилж байгаа талаар ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн дотрын эмч хэлж байна.  

Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээ авах зэрэг олон гарц нээгддэг байна. Нэг ёсондоо, Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, бие бялдрын хувьд ч өв тэгш болдог байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хууль
3 жилийн өмнө
202.9.41.159

ийм зураг гаргахдаа царайг нь мэдэгдэхгүй хэмжээнд блгх ёстой шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.