Швейцарт байрлах "Nespresso" үйлдвэрийн хүлээж авсан кофены үрийн ачаанаас 500 кг кокайныг илрүүлж, хураан авсан талаар орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.
Ромонт дахь үйлдвэрийн ажилтнууд кофены үрийн шуудай дотроос цагаан нунтаг олсныхоо дараа албаныханд мэдэгдсэн бөгөөд улмаар цагдаа нар тээвэрлэлтийн таван чингэлэгт шалгалт хийж, их хэмжээний хар тамхи олсон байна. Урьдчилсан таамаглалаар, энэхүү ачаа нь Бразилаас ирсэн гэж үзэж байна.
"Nespresso"-гийн албан ёсны мэдэгдэлд, тус үйлдвэрийн кофены бүтээгдэхүүнүүд кокайнаар бохирдоогүй гэж тэмдэглэн, "Манай бүх бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг хэрэглэгчдэдээ хэлмээр байна" хэмээжээ.
Хураан авсан кокайн нь 80 хувь цэвэр байсан бөгөөд ойролцоогоор 53 сая ам.доллароор үнэлэгдэх аж. Бүс нутгийн Аюулгүй байдлын албаныхан энэхүү хар тамхийг Европын зах зээлд зориулагдсан байж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.