СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Туркийн амьжиргааны өртөг бараг 70 хувиар өсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Турк улсад хэрэглээний үнэ өнгөрөгч 4 дүгээр сард 2021 оны мөн үеэс бараг 70 хувиар өсөж, сүүлийн 20 жилийн хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Жилийн инфляцын үзүүлэлтээс харахад, тээвэр, хүнс болон гэр ахуйн хэрэгслийн үнэд хамгийн огцом өсөлт бүртгэгдсэн бөгөөд тээврийн зардал хоёр дахин нэмэгджээ. байна.

Цар тахал ба Украин дахь нөхцөл байдлын улмаас дэлхийн улс орнуудад амьжиргааны өртөг нэмэгдэж, өргөн хүрээний хямрал үүсээд байгаа ч юм. Зээлийн хүүг нэмэгдүүлэх нь инфляцыг бууруулахад ашигладаг түгээмэл арга билээ.

Харин Ерөнхийлөгч Эрдоган валютын тогтвортой байдлаас илүү экспортыг чухалчилдаг тул Туркийн лирийн ханш уналтад орсон гэж шинжээчид дүгнэжээ. Ноён Эрдоган зээлийн хүүг "бүх бузар муугийн эцэг, эх" гэж тодорхойлон, хэрэглээний үнийг бууруулахын тулд уламжлалт бус бодлого баримталж байгаа аж.

"Renaissance Capital"-ын олон улсын ахлах эдийн засагч Чарли Робертсоны хэлснээр, Украин дахь хурцадмал байдлын улмаас үүссэн хямрал нь хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн ч Туркийн өндөр инфляцын гол шалтгаан нь "Мөнгөний маш хачирхалтай бодлого" гэж онцолсон юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.