СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-аас явуулсан илгээмждээ мансууруулах бодис нуусан залууд ял шийтгэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Олон улсын ачаа тээврийн үйлчилгээ ашиглан АНУ-аас нэг төрлийн мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн С.Мандахнар гэх залууд холбогдох хэргийг түүний болон өмгөөлөгчдийнх нь гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.

Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 13-ны үдэш АНУ-ын Калифорниа муж улс дахь “Бид Монгол” компанийн салбарт өөрөө нэг хайрцагтай ачаа эх орон руугаа ачуулахаар өгсөн бөгөөд барааны мэдүүлэгтээ “Хориотой зүйл байхгүй, хайрцагт хувцас болон чихэр хийсэн” гэж бичсэн аж. Тухайн ачаа нь цар талын улмаас таван сар орчмын дараа буюу өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатарт ирж, “Бид Монгол” компанийн байрнаас байна. Тэрбээр гэнэ.

НПГ-аас С.Мандахнарт Эрүүгийн хуулийн 20.7-3.3-д заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн хэргийг зохион байгуулалттай үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны хоёрдугаар сарын 23-нд хэлэлцээд байна. Ингэхдээ шүүгдэгч С.Мандахнар нь “Цамцны халаасанд бодис байсныг мэдээгүй” гэх тайлбар нь түүний гэм бурууг үгүйсгэж, цагаатгах үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

Улмаар шүүгдэгчид таван жил зургаан сар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.