Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль мэргэжлийн боловсролыг сурталчилах "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 5 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, модон эдлэлийн мужаан, бэлэг дурсгалын зүйл урлаач, гар утас, телефон аппаратын засварчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, сийлбэрчин, цахим үйлчилгээний ажилтан, нарийн бичгийн дарга-бичиг хэргийн ажилтан, монгол дохионы хэлний хэлмэрчийн мэргэжлийн ангийн суралцагчдын хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн, худалдаа дэлгэсэн юм.
Өдөрлөгөөр Нийслэлийн тусгай сургуулиудын төгсөх ангийн суралцагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид, Монголын Дауны холбооны төлөөллүүд суралцагчдын бүтээлийг сонирхож, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.