Өнөөдөр /2022.05.06/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
7:00 цагт: “Өглөөний гудамж”-ны 2022 оны нээлт болно.
9:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти нар хэвлэлийн хурал хийнэ.
10:00 цагт: - Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- МУИС-ийн I байранд “Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022” болно.
- Биеийн тамир, спортын улсын хороонд “Энхийн гүйлт-2022” буухиа гүйлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 99061978, 88019574, 99179013
- МҮХАҮТ-д “Европын холбоонд бүртгүүлсэн Монголын анхны газар зүйн заалтын туршлагаас” уулзалт болно.
11:00 цагт: - Баянгол дүүргийн 96 дугаар сургуульд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэрэг татлагын ажлын явцтай танилцана.
- "Монгол ньюс" мэдээллийн төвд эсперанто хэлний хөгжилд Монгол Улсын төрийн байгууллагууд саад учруулж байгаа талаар Дэлхийн хүүхдийн болон ахмадын академиас мэдээлнэ.
- “Үндэсний мэдээллийн төв”-д “Ви Ай Пи авто мото клуб”-ээс “Авто мото фестиваль”-ийн талаар мэдээлнэ.
11:30 цагт: “ХАС Монгол хөдөлгөөн”-өөс “Үндэсний мэдээллийн төв”-д Дорноговь аймгийн Мандах сумын нөхцөл байдал, вьетнам авто засварын газрууд, махны үнийн өсөлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: “Мишээл Экспо” төвд “BARILGA EXPO 2022”-ын хүрээнд “Шинэ орон сууц, хаус дизайн” салбар үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 91000222, 91000200
- С.Зориг агсны хөшөөний дэргэд нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулах талаар мэдээлнэ.
16:00 цагт: “Барс Моторс” компанийн байранд Монголын цахилгаан машин угсрах анхны үйлдвэрийн нээлт болно. Утас: 99115308
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.