Дотоодын нүүрс тээвэрлэлт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудаар 400км орчим газар дамжин, цааш төмөр замаар экспортод гардаг.
Зам тээврийн сайдын тушаалаар гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн автозамыг хаасан. Нүүрс тээвэрлэлт яваагүй сарын хугацаанд малчдын нөхцөл байдал сайжирсан хэмээн ярьж байна.
Нүүрс тээвэрлэлт явах хугацаанд мал, малын хашааг дайрах, шороо босож амьсгалах нөхцөлгүй болох, тоостой ургамал идсэнээс малын элэг уушги устах, хээлгүй болох хүнд нөхцөлүүд малчдад тулгарсан гэдгийг ийнхүү хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.