СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-05-05

🔴 Л.Халтар: Дарханы зам дээр эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирвол гүйцэтгэгч компани хариуцна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Гол магистраль замаа дөрвөн жил самарчихаад сууж байна. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуулт байна. Уншиж танилцуулахад, Дарханы авто замын эвдрэл гэмтэлтэй холбогдуулан иргэд албан байгууллагад учирч буй хохирлыг хэн хариуцах юм? Хохирлын үндсийг тавьсан анхны Үнэлгээний хороо, тодруулж хэлбэл, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийж буй төслийн хоёр, . Холбогдох тухай хуулиудаар гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Шалгуулах ажлыг та яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад тойрч зугтаад байна?Ард түмэн харж байна. АХБ гэж тайлбар тавьдаг ч ЗТЯ үнэлгээний хороог байгуулж шийдвэр гаргадаг байлгадаг. Би асуулга явуулж, чуулган дээр ярина. 

Хоёрдугаарт, . Нийтэд бодит байдлыг мэдээл. Түр зам аюулгүй байвал ард иргэд бухимдахгүй. Энэ жил ямар ажлууд хийж байгаа вэ. 

Зам тээврийн сайд Л.Халтар: 

-Г.Дамдинням гишүүнээс яам АТГ-т өг гэсэн. Яам АХБ-ыг шүүхэд өгөхтэй агаар нэг болчихоод байна. Тиймээс би танд хүсэлт тавьсан. УИХ-д байгуулсан ажлын хэсгийн зүгээс ЗТХЯ, Азийн хөгжлийн банкийг АТГ-т өгчих. Тэрнээс биш . Цаашдаа Азийн хөгжлийн банк Монгол Улсын зам тээврийн салбартай хамтраад ажиллаад явах байх. Тэр утгаараа яам Азийн хөгжлийн банкийг АТГ-д шалгуулах нь ёс зүйн хувьд учир дутагдалтай.

Хоёрдугаарт, . Гүйцэтгэгч нарт нэг л зүйлийг тавьж буй. . Мөн ЗТХЯ-ны байгуулсан гэрээнд уг заалт орсон. Тиймээс Дарханы хоёр, дөрөвдүгээр зам дээр техникийн бүрэн бүтэн байдлаас бус, замын улмаас хохирол үүсвэл Тээврийн цагдаагаар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэх бүрэн үндэслэлтэй. Нэмж хэлэхэд замын бүтээн байгуулалтыг битгий харлуулаач гишүүн ээ. Замын ажил төлөвлөгөөний дагуу л явж байгаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллаж буй замчид сайн ажиллаж байгаа. Менежментийн алдаа бий. Та энэний цаана нуугдахгүй, Л.Халтар сайд аа. Тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал Зам тээврийн сайдын тушаалаар бий болсон уу, эсвэл Азийн хөгжлийн банкны шийдвэрээр бий болсон уу. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үүрэг Засгийн газар, тэр тусмаа Л.Халтар сайд танд байгаа. байх.

Зам тээврийн сайд Л.Халтар:

-Зам тээврийн сайдын тушаалаар үнэлгээний хороо байгуулагддаг. Материалаа Азийн хөгжлийн банктай зөвшилцөж зөвшөөрлийг авсны үндсэн дээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх нээгддэг. Тийм учраас Азийн хөгжлийн банк, ЗТХЯ хамтарч ажилладаг гэсэн үг. . Алдаа юу байна гэж эргэж харвал, хямд үнэтэйг нь сонгосны алдаа гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тэр үедээ тендерийн хууль, Азийн хөгжлийн банкны дотоод журмаар ч тэр шалгаруулсан. Яг ажлын явцад шахаад ирэхээр гүйцэтгэгч өөрөө татгалзчхаар бид яахав дээ, гэрээг цуцалсан. Тиймээс та уг асуудлыг АТГ-д өгөөрэй. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

- шүү. Энэ бол цэвэр АХБ-ны шалгуураас л болсон. Ажлаа хийгээгүй компанитай яагаад бид хариуцлага ярьж чадахгүй байгаа юм бэ. Авах хүн гэдийж, өгөх хүн бөхийдэг гэдэг шиг юм болсон. Мөнгө төгрөгийн асуудлаа ярих хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.94

Дамдинням гишүүн та өөрөө бхс шхлгуулмаар байгаа юм даа.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.21

Ганц энэ хүний буруу ч гэж юу байхав 200 гаран км зам тавих гэж ийм олон жил боддог улс гэж байдаг болов уу шат шатандаа л муу ажилаж байна.улс төрчид эдийн засагтай холилдохоор ийм жонхуурсан ажил болж байгаа болов уу хэлэх муу үг олдохгүй юм

Ариунжаргал
2 жилийн өмнө
202.126.88.143

Дарханы замын ажил сайн явагдаж байгаа Дамдинням аа. чи өөрөө шалгуулах юм биш үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.