СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-05

🔴LIVE: Т.Доржханд: Төсөв хэвээрээ батлагдсан нь залуучуудын жагсаал үр дүнгүй өнгөрснийг баталлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаалыг зохион байгуулж байгааг шууд дамжуулан үзүүлж байна. 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд:

-Ногоон байгууламж барьж байгуулж байгаа тул жагсаал хийж болохгүй гэсэн бичиг сая ирлээ. Бид хууль зөрчөөгүй. Бид ногоон байгууламж руу ойртохгүйгээр тайван жагсаал хийнэ. 

Залуучууд саяхан жагсаж төрийг "хэмнэлт гарга" гэж шаардсан. Цалингаа аваад, Монголдоо сайхан амьдармаар байна гэсэн. Гэтэл сая төсвийн тодотгол 18 их наядаараа хэвээр батлагдлаа. Засгийн газраас орж ирсэн хэмнэлтийн хуулийг УИХ унагасан. Залуучуудын жагсаалаас ямар ч үр дүн гарсангүй. 

Ийм байхад би саарал ордонд суугаад яах юм бэ?! Би УИХ-ын гишүүн биш, намын даргын хувиар биш, дөрвөн хүүхдийн эцгийн хувиар өнөөдөр энд гарч ирээд байна. Тогтолцоог өөрчлөхгүйгээр, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Бид арван зүйлийн шаардлага тавина. Хэрэв үүнийг биелүүлэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлж, УИХ-ыг тараах арга хэмжээ авна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.