СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Агуулахын дээвэр нурснаас нэг хүн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд хуучин ашигладаггүй агуулахын дээвэр нурж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:28 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 500 метр зам туулан очиход ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан тус сумын иргэн агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

18:00 цагт цогцсыг гарган тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.