Дорнод аймгийн Баяндун сумын “Согоот” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 4-ний 13:30 цагт бүртгэгджээ.
Уг түймэр аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 километрт, сумын төвөөс баруун хойд зүгт долоон километрт гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хээрийн түймрийг 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 15:30 цагт бүрэн унтраажээ.
Сэрэмжлүүлэг: Иргэд та бүхэн хуурайшилт ихтэй /түймрийн аюултай үе/ хавар, намрын улиралд ой, хээр ил гал түлэх, чүдэнз асаах, тамхи татахаас татгалзаж, цог нурам хаяхгүй байхыг анхааруулж байна.
“Түймрийн аюултай үе” гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.