СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-05

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 32,4 км хатуу хучилттай авто зам тавигдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 32,4 км, Хатгалын төв замаас Хүзүүвчийн чиглэлийн 5,5 км хатуу хучилттай авто зам тавих ажил амжилттай үргэлжилж байна.

БОАЖЯ-ын захиалгаар Азийн Хөгжлийн Банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд гадаад, дотоодын жуулчид хамгийн их аялдаг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Тойлогт хүртэлх 37.5 км хатуу хучилттай авто замын ажлыг "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлж байна. 

Хөвсгөл нуурын эрэг орчмын цэвдгийг хамгаалах технологийн шийдэл бүхий автозамыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуурын эрэг орчмын тоосжилтыг бууруулах, жуулчдын тав тухтай зорчих боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалаас оруулах эдийн засгийн үр өгөөж нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Автозам барих хугацаанд түр замыг ашиглалтад оруулж, жуулчдын зорчих, аялах боломжийг ханган ажиллахаар төлөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.26.193.184

Бартаа саадтай байх тусам онгондагшин байдлаа хадгална шүү дээ. Жуулчидын тоог аль болох цөөн байлгаж төлбөр мөнгиын ахиу авах юмаа бодохгүй үүргэвчтэй хэдэн халтар цуглуулахаал бодох юм. Өгий нуур , тэрхийн цагаан нуур увсын хэдэн нуур зам харгуй сайхан болсоны ачаар бохирдож орчин нь доройтож хоцорсон шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.