Өнөөдөр /2022.05.05/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт: "Туушин" зочид буудалд хүүхдүүдийг ирээдүйд хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой “Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” үндэсний семинар болно.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
11:00 цагт: "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.
12:00 цагт: “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн талбайд Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэх төслийн хүрээнд 2022 онд хийх ажлыг танилцуулна. Утас: 99127866
-Сүхбаатарын талбайд ХҮН-аас зохион байгуулж буй "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал болно.
-ТЦА-нд тус албаны Замын цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Урьдчилан сэргийлэх хэлтсээс замын хөдөлгөөний нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил осол хэргийн шалтгаан нөхцлийн талаар мэдээлнэ.
14:00 цагт: МУИС-ийн Номын санд ЭЕШ өгөх сурагчдад зориулсан 10 хичээлийн контентыг танилцуулна. Утас: 99002019
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.