СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-04

Засгийн газар: Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчиллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2022.05.04/ ээлжит хуралдаанаар "Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа.

Хаягийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол батлагдсантай холбогдуулан 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар газар болон үл хөдлөх эд хөрөнгө /барилга, байгууламж/-д хаяг олгох субъектыг тодорхой болгох, хаягжуулалтын ажлын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, хаягжуулалтын дугаарыг цэгцтэй олгож хэрэглээнд гаргах мөн нэгдсэн системийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан журам болж шинэчлэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.