СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг 901 сая төгрөг зарцуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд “Тэрбум мод-Мандал суманд” зөвлөгөөн өнгөрсөн сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Мандал сумын 108 аж ахуйн нэгж байгууллага, 27 ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөл болон 320 гаруй иргэн оролцсон бөгөөд “Үр тарьц, суулгац нийлүүлэгч сум болохын төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдсан юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сум нийт 484 мянган га талбайтай. Тус сумын нийт газар нутгийн 70 хувийг ойн сан эзэлдэг учир “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тарьц, суулгац бэлтгэн нийлүүлэхэд давуу тал ихтэйг Мандал сумын Засаг дарга Б.Ганболд онцолж байлаа. Мөн Сэлэнгэ аймгийн нийт хүн амын 4-ний нэгийг Мандал сумын иргэд эзэлдэг бөгөөд өрх бүр тариаланч, хувиараа мод үржүүлэгч гэдгээрээ онцлог юм.

Зөвлөгөөнд оролцсон иргэд, ААН, ойн нөхөрлөлүүдэд зориулж, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа илтгэл тавьсан бөгөөд тус аймгийн хэмжээнд нийт 250 мянга гаруй га газар ойн хомстолд орсныг онцлон дурдлаа. Тэр дундаа зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай 19.6 га газар байгаа юм байна. Энэ ч утгаараа

Тус зөвлөгөөний үйл ажиллагааны хүрээнд модны тарьц, суулгац болон үр бордооны үзэсгэлэн худалдаа болсон юм.

Дашрамд дурдахад, Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” аянд 20 сая мод нийлүүлэхээ анхлан зарлаж байсан юм. Харин уг зөвлөгөөнөөр иргэн, аж ахуй нэгжүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах, тарьц, суулгацаа бэлтгэх болон урамшууллын тогтолцооны талаар хэлэлцсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.