Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгуулагуудтай уулзалт хийжээ.
Ажлын хэсэг Дэлхийн банкны хурлын танхимд Монголд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Тус ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсад ажиллаж Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, "Эрдэнэс Монгол" зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна "Рио Тинто", Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзжээ.
ОУВС-гийн төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи:
-Өнгөрсөн жил Монголын эдийн засагт үнэлгээ хийхэд тэлэлттэй, өндөр буюу долоон хувийн өсөлттэй гарч байсан. Тухайн үед бид Монголын эдийн засагт олон эрсдэл учирч болзошгүйг хэлж байсан. Харамсалтай нь, өнөөдөр Монголын эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэллээ. Олон улсын эдийн засагт үүссэн "шок" Монгол Улсад нүүрлэж байна. Бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэг хувь болгон бууруулж байна.
Инфляцийн өсөлт өндөр хэвээр байхаар байна. Энэ нь олон улсын түвшинд явагдаж буй үнийн хөөрөгдөлтэй холбоотой. Өмнө нь бидний тооцоолж байсан эрсдэлүүдээс гадна огт тооцоолж байгаагүй эрсдэл гарч ирсэн нь Украины дайны асуудал.
Бид Орос, Украины дайн намжих байх, БНХАУ-ын ковид өвчинтэй тэмцэж буй бодлого сайн хэрэгжинэ гэж бодож байгаа ч итгэлтэй байж чадахгүй байна. Эдгээр асуудлууд шийдвэрлэгдвэл ирэх жил Монгол Улсын эдийн засгийн өсөлт харьцангуй сайжирна гэж бид үзэж байна. Хэрвээ шийдэгдэхгүй бол сөрөг үр дагавар нь урт хугацаанд үргэлжлэхээр байна. Олон улсын нөхцөл байдал яаж ч эргэсэн Монгол Улсын хувьд ирэх жил төдийлөн амар байхгүй нь тодорхой байна. Их хэмжээний өр төлбөрийг 2023 оноос төлж эхлэх хуваарьтай.
Бид Монголбанк болон бусад албаны хүмүүстэй энэхүү хүндрэлтэй байдал ард иргэдэд хүнд тусахгүй байх боломжийн талаар ярилцлаа. Ард иргэдэд учрах инфляцийн дарамт өндөр байна. Олон оронд ажилласан олон жилийн туршлагаас харахад инфляцийн дарамтад ядуу иргэд их өртдөг. Иргэдэд тулгарч буй энэ асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Гэхдээ яаж шийдвэрлэвэл үр дүн гарах вэ гэдэг асуудал тулгарч байна.
Төр засгаас ард иргэддээ илүү их дэмжлэг үзүүлэх байдлаар асуудалд хандвал дотоодын зах зээл дээр буй бараа, бүтээгдэхүүний үнийг улам бүр хөөрөгдөнө. Учир нь хил гааль хаалттай нөхцөлд бараа, бүтээгдэхүүний тасарч, байгаа хэдэн бараа, бүтээгдэхүүнийг иргэд худалдаж авъя гэхээр эргээд үнийн хөөрөгдөл эрчимжиж эхэлдэг.
Бид Монгол Улсын Засгийн газраас иргэдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлье гэж байгаа бол зорилтот бүлгүүдээ тодорхойлоод, тэдэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Түүнээс биш баян чинээлэг, дэмжлэг авах шаардлагагүй хүмүүст дэмжлэг үзүүлэх нь зохисгүй юм гэсэн зөвлөгөө өгсөн.
Татварын орлогоо сайжруулахын тулд ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусад улсад хүн амын орлогын албан татвар шаталсан байдаг. Чинээлэг иргэд нь 27 хувийн хүн амын орлогын татвар төлж байна. Орлогоос нь хамаараад өсгөх шаталбараар тогтоох хэрэгтэй. Үүнийг амжилттай хэрэгжүүлнэ гэж найдаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бид нар заавал.гадны хүмүүсээр эдийн засаг амьжиргаагаа дүгнүүлээд тэдний амаар амьдрах нь хэр зөв юм бол ойлгохгүй бн. Гадны зээл их аваад өртэй учраас л ийм хараат байгаа юм шүү.3сая хүнээ өр ширгүй амьдруулж чадахгүй байгаа нь мөнгөтэй хүний хараат байгаа нь үнэн харамсалтай .
Энэ мэт долларын эздийн уяаны нохдыг хөөж гаргаач ээ. 30аад жил тэдний амаар явлаа, гялайж гийсэн нь хаана юу байнаа, харин улам уруугаа доошоонгоо гайтаж хөөтөж өрөнд орж баларч байх шиг.
ОУВС 21, 22 онд МУ ална аа л гэсэн алаагүй. 23 онд мяарна аа л гээд байна. Харин алах боломж их байна. Нүүрсний төмөр замууд Зүүнбаян, Гашуунсухайт ашиглалтад орно. Оюу толгойн далд уурхай орно. Хятадын намын хурал 22 онд болоод өнгөрөхөөр хилийн нөхцөл сайжирна
Гадныханыг хайр Мөнгийг хань гэж хардаг 76 шүү дээ