СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Монтел" төвийн ченжүүд хулгайн гар утсыг хямд үнээр авч, зарах гэж байсныг илрүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хулгайн гэмт хэргийн замаар олдсон гар утаснуудыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ.

Тодруулбал, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар /НЦУГ/-ын Мөрдөх шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь тодорхой төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монтел" худалдааны төвийн ченж Г, А, Н халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн гэмт хэргийн замаар олдсон гар утсыг хямд үнээр худалдан авч зарж борлуулах гэж байсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.

Энэ тухай НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Т.Одбаатар:  

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүдээс 38 нэр төрлийн гар утсыг хураан авсан. Одоогоор дөрвөн хохирогчийг тогтоосон бөгөөд нийт 34 утасны эзэн, хохирогч тогтоогдоогүй тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд олон нийтийн газар, зах худалдааны төв, автобусны буудал орчимд үйлчлүүлэхдээ өөрсдийн гар утас, эд зүйл, бичиг баримтаа хулгайд алдаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Purevdorj
2 жилийн өмнө
118.235.24.8

Ugaasaa hulgai utas hymd awaad vnen nemeed zaraad bdiiin shdee Bvvr zahilag awaad hulgai hiideg svljee ch bga bh

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.