СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөрвөн яллагдагчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотой дуулиан олны анхааралд байсаар буй ч улстөрчид ард иргэдийн “хулхин дээр цэцэг ургуулсаар” мартагдуулахыг оролдох болов.

Өдгөө олны анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон гишүүдийн асуудал тун удалгүй мартагдаж, 2024 оны сонгуулиар нэр дэвшихгүй ч МАН дахиад ялбал өндөр албан тушаалд томилогдох нь гарцаагүй. . Мөрдөн шалгах байгууллага нь нэр бүхий гишүүдийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, прокурорууд нь яллагдагчаар татах тогтоол баталчихаад байхад эрх баригчид олонхоороо түрээ барьж авч үлдсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, үүнээс үүдээд удаашрах нь гарцаагүй болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Олон жил парламентад суусан Халдашгүй байдлын дэд хорооныхон яллагдагч дөрвөн гишүүний асуудлыг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй юм. 

Халдашгүй байдлын дэд хорооныхон ашиг сонирхлын зөрчилтэй

Өнгөрөгч долоо хоногийн гол онцлох үйл явдал бол “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудал байв. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн хаалттай хэлэлцсэн уг асуудал нь өдгөө ч ихээхэн маргаан, таавар дагуулсаар байгаа юм.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд, гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, С.Батболд нар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн билээ. Улмаар тус хорооны таван гишүүний олонх нь “ангийнхаа” дөрвийг хаацайлж үлдэхээр шийдвэрлэснийг уншигчид санаж буй. Ийнхүү шйидвэрлэхдээ тус хорооныхон хэд хэдэн хууль зөрчсөн байж болзошгүй байгаа юм.

гэж хэлж болно. Тодруулбал, эл хуулийн 8.1.23-т “Гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзана” гэж хуульчилсан. УИХ-ын чуулганы 2020 оны тавдугаар сарын 7-ны хуралдаанаар баталж, мөн оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Улсын их хурлын тухай хуулиа гишүүд нь зөрччихсөн гэсэн үг.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж болох юм. Тодруулбал, энэ хуулийн 3.1.11-т “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хамааруулахаар тусгасан. Мөн 8.2-т нь “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж хуульчилсан байдаг. Эдгээр хуулийн заалтаас гадна УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагладаг.

Дээрх хуулийн заалтууд, УИХ-ын эрхэм гишүүний тангараг зэргээс нь дүгнэхэд эдгээрийг зөрчсөн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Тиймээс . УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооныхон ашиг сонирхлын зөрчилтэй учраас ийнхүү “ангийнхаа” дөрвийг хаацайлж үлдсэн бололтой. Хэд хэдэн үндэслэлээр үүнийг тайлбарлахыг зорьё.  

. Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой 1.3 их наяд төгрөгийн зөрчил дунд “Эрдэнэс МГЛ” компанийн чанаргүй зээлийн асуудал бий. . Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх ёстой байтал . УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг “М-Си-Эс”-тэй ямар хамааралтай, хэчнээн хувийн хувьцааг нь эзэмшдэгийг хэвлэлүүд цөөнгүй удаа бичиж, олон нийт ч сайтар мэддэг болсон. УИХ-ын гишүүн Н.Энхболдыг ч энэ компанитай хамааралтай гэж хардах нь бий.

Дараагийн нэг жишээг энд онцолъё. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын тухайд хамаарал бүхий буюу төрсөн дүүгийнх нь эзэмшлийн “Вестерн холд” компани нь Хөгжлийн банкнаас нэн хөнгөлөлттэй 28 сая ам.долларын зээл авсан. Энэ зээлийг авахад С.Бямбацогтын оролцоо бий, эсэхийг тодруулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй. Тийм атал яг энэ асуудлаар хууль сахиулах байгууллагад шалгуулж байгаа гэж хэлж болно.

Үүнээс үзэхэд Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг анх хэлэлцэж, дараагийн чиг хандлагын эхлэлийг тавьсан . Тодруулбал, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар нэг компанийн хамааралтай, тэр аж ахуйн нэгж нь Н.Алтанхуягтай ашиг сонирхлын зөрчилтэй гэхэд хилсдэхгүй. хүмүүсийн нэг. Ганц “Хөгжлийн банкны” хэрэгт ч бус, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалтай газраас гянтболд хууль бусаар олборлож, албан тушаалтнуудад хахууль өгсөн, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийн яллагдагч Б.Үнэнбат, Р.Баатархүү тэргүүтэй 30 хүнд холбогдох хэрэгт С.Бямбацогтод хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарласан байдаг.

Дээр дурдсан баримт, хамаарал бүхий байдлаас дүгнэхэд үүнийг л ёстой ашиг сонирхлын зөрчил гэхгүй бол өөр юуг ашиг сонирхлын зөрчил гэх билээ дээ. Зөвхөн Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг авч үзэхэд л ийм байдал илэрч байна. Хэрэв УИХ-ын бусад хороо, дэд хороо хийгээд УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хэн хэнийг, юуны төлөө хамгаалж байсныг анзаарч үзвэл бүр ч сонирхолтой дүр зураг гарах магадлалтай юм.

“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр батлан даалтад гармагцаа хуурамч бичиг баримт үйлджээ

Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр өнгөрсөн баасан гарагт өгсөн ярилцлагадаа “АТГ-ын ажилтан мэдээлэл өгөхдөө “Хэргийн холбогдогч суллагдсан даруйдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж сулласны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэж мэдээлэл өгсөн нь хэт яллах тал руугаа хэрэг үйлдсэн мэт гүтгэн харлуулах шинж чанартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна уу гэж харагдаж байна” хэмээсэн.

аж. Тиймээс прокурорын байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсний дагуу цагдан хорьсан юм билээ. Б.Мөнхтөрийн үүсгэн байгуулсан “Бэрэн групп”-ийнхэн төрөөс нийтдээ 89 сая ам.долларын зээл авсан бөгөөд түүнийгээ зориулалт бусаар зарцуулсан хэмээн шалгуулж буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэрэгт иргэний хариуцагч, нэгэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.15

ene setguulch hun guitgej bn sh de byambatsogt gedeg hun nen hungululttei zeel avaagui sariin 18% huutei dollariin zeel avsan ene hun avaad ideegui bus nutagt heregtei uildver barij bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.