“Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчинтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас мэдээлэл хийлээ.
Сүүлийн жилүүдэд хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж, аргаа барсан эцэг, эхчүүд Сүхбаатарын талбайд гарч хандив цуглуулсаар байна. Иймд тус асуудалд анхаарал хандуулах үүднээс 10 мянган ээжээс гарын үсгийг цуглуулж, НҮБ-д хандахаар болжээ. Мөн хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд Хүүхдийн төлөө фондын мөнгийг зарцуулахыг шаардсан юм.
Харин ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Хүүхдийн төлөө фондын 5.5 тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулах боломжгүй, тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн хүүхдүүдэд зарцуулах хуультай" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.