СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-05-04

Ковид нь 20 насаар хөгширсөнтэй адил сэтгэхүйд нөлөөлдөг гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Коронавирусээр өвчлөн, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн сэтгэн бодох чадварт 20 насаар хөгширсөнтэй харьцуулахуйц бэрхшээл тулгарч болзошгүйг судалгаагаар тогтоожээ.

Их Британийн эрдэмтдийн тооцоолсноор, эмнэлэгт хэвтсэний дараа шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн зөвхөн гуравны нэг орчим нь жилийн дараа бүрэн эдгэрсэн байна. Харин ихэнх өвчтөний биеийн үйл ажиллагаа, сэтгэхүйн чадвар нь бага зэрэг л сайжирсан аж.

Кембрижийн их сургуулийн профессор, уг судалгааны ахлах Дэвид Менон энэ талаар "Ковид нь хүний тархи, сэтгэхүйн үйл ажиллагаа, сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг олон зүйлд нөлөөлж, асуудал үүсгэдэг. Гэхдээ хэрэв та вакцинжуулалтад бүрэн хамрагдвал хүндээр өвчлөхгүй бөгөөд эдгээр асуудал мөн багасах болно" хэмээн тайлбарлажээ.

Менон болон түүний хамтрагчид эмнэлэгт хэвтээд зургаан сар болж буй 46 өвчтөнд сэтгэхүйн шинжилгээ хийсэн бөгөөд үр дүнг нь цар тахлаар огт өвчлөөгүй 460 хүний ​​үзүүлэлттэй харьцуулсан байна. Ийнхүү дүн шинжилгээ хийж үзэхэд,

аж. Энэ чиглэлээр үргэлжлүүлэн судлах нь ийм төрлийн асуудлаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй эмчилгээг бий болгож, цаашлаад одоогийн өвчтөнүүдийг эмчлэхэд тусална гэж Дэвид Менон онцолсон юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.