Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд энхийн тохиролцоо хэрэггүй гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мэдэгджээ.
Тэрээр өөрийн "Telegram" хуудастаа "Зеленскийд энхийн гэрээ хэрэггүй. Энх тайван түүний хувьд төгсгөл байх болно. Нэг бол нацистууд түүнийг Оросуудтай тохиролцсоны төлөө дүүжилнэ, эсвэл өрсөлдөгчид нь түүнийг дайнд ялагдсан Ерөнхийлөгчөөр цоллож, огцруулна" хэмээн бичсэн байна. Түүнчлэн Зеленскийг дагалдан яваа хүмүүс үүнийг батлан, "энхийн гэрээ байгуулахгүй" гэж хэлснийг тэрээр онцолжээ.
Ноён Медведев үргэлжлүүлэн "Тийм учраас Зеленский цаашид Барууны орнуудаас мөнгө, зэвсэг гуйсаар л байх болно. Тэр өөрийгөө либерал ертөнцийн итгэл найдвар, Европын ардчиллын сүүлчийн тулгуур гэж батлахыг хичээх болно" хэмээн тэмдэглэсэн юм.
Мөн түүний хэлснээр, Ерөнхийлөгч Владимир Зеленский ард иргэдээ золиос болгон ашиглаж, Оросын цэргийн ажиллагааны тухай хуурамч мэдээлэл түгээж байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
orosiig yalaad dain dyysax bx
Зеленский үхээд дайн дуусах байх
Путин үхээд дайн дуусна