Манай улсын иргэд гадаадын тусгай албаны ажилтнуудтай хамтарч ажилласан нэг бус үйлдлийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж буй.
Хамгийн сүүлд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Лхагва гэх иргэнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1-т заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тус шүүхийн шүүгч Д.Ренчинхорол, Н.Баярмаа, П.Ариунболд, шүүгдэгч, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, НПГ-ын прокурорыг оролцуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд хаалттай хэлэлцсэн хурлаас М.Лхагвыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван жил хорих ял шийтгэсэн аж. Харин давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, З.Хүрэлсүх, Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч хорих ялыг нь хэвээр үлдээсэн юм.
Тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал удаа дараа авсан гэх мэдээлэл бий. Түүнээс гадна манай улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, харийн тагнуулын ажилтан Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг ТЕГ-ынхан илрүүлсэн билээ.
Ташрамд дурдахад, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт холбогдсон, “Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярын хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан. Ингэхдээ яллагдагчид урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж буй билээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Би хүүхэд байхаасаа л тагнуул болохыг мөрөөддөг байж билээ. Гэхдээ тагнуул болоогүй ч монголын тагнуулын байгууллагад итгэдэг. Тиймээс эх орноосоо урвасан хэнд ч болов өршөөлгүй байх хэрэгтэй. Энэ замбараагүй байдал Элбэгдоржийн улсын нууц задруулсан гэх хэргээс л эхтэй юм болов уу гэж би боддог.
мөнгө хараад ухаанаа алддаг монголчууд олон болсон шоо
Урвагчдыг өршөөж болохгүй, эдний балагаар олон чухал төслүүд гацаж улс оронд асар их хохирол учирсан.
Урвагчдыг өршөөж болохгүй. Чанга шийтгэх ёстой !
Эх орноосоо урваж гадаадын тагнуулд элсээд удаа дараа мөнгө авсан хирнээ ийм цөөхөн жилийн ялтай юм бол ингэх хүн зөндөө гарна
Baabar bayrhuu gesen humuusiig teg baribchilj shalgaachee ed gadnii baiguulgaas mungu shagnal avch mongoliig haglah orosiin esreg suuri tabih nota anugiin tagnuul
Жэнкод туслаж байсан Оросны тагнуулууд..