СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-04

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

"Сэтгүүлч М.Батдорж" сангийн нэрэмжит тэтгэлэгт уралдааны дүн гарчээ.

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд жил бүр бүтээлийн уралдаан зарладаг уламжлалтай. Тус уралдаан Үндэсний сэтгүүл зүйн өдөр зарлагдаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шагналаа гардуулдаг билээ.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулдаг. Эхний шат “Усны үнэ цэн” сэдвийн хүрээнд болж 21 оюутан бүтээлээ ирүүлснээс хоёр дахь шатанд 10 оюутан шалгарсан байна.

Уралдааны тэргүүн байрт МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Т.Мөнхжаргал “Усгүй Монголын цусгүй төөрөг” эссэ, “Усны хомсдол, хэрэглээ” сурвалжлагаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн эрхээр шагнууллаа.

Харин тусгай байрт МУИС, РТМУС, ХИС-ийн дөрвөн оюутан шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн найман жилийн хугацаанд найман оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 40 оюутанд мөнгөн урамшуулал олгож, үүнд 26.5 сая төгрөг зарцуулаад байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.