СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-04

НЗД Д.Сумъяабазарт баярлах уу, гомдох уу?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Төв талбайд өчигдөр /2022.05.03/ хөл бөмбөгийн талбай зассан нь цахим орчинд эерэг хандлагыг "давалгаалав".

"Ийм орчин үнэхээр байдаг бол сайхан аа", "Иргэдээ ийм ногоон байгууламжтай орчинд амьдруулж чадахгүй байж дүр үзүүллээ", "Хэрэв хот төлөвлөлт буруу яваагүй байсан бол бид ингэж тухлан суугаад, амралт чөлөөт цагаа өнгөрөөх өчнөөн олон ногоон байгууламжтай байх байлаа"... гэхчлэн бухимдагсад бас цөөнгүй.

Үнэхээр ч тийм. Нийслэл хот 1990 оноос хойш ямар ч төлөвлөлтгүй замбараагүй хотжиж ирсний улмаас өнөөдөр хотын иргэд хөлөө жийн тухлан суух газаргүй болсон. Дээрээс нь нийслэлийг "ногооруулах" талаар юу ч хийгээгүй нь бас үнэн. 

Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотыг удирдаж ирсэн үе үеийн удирдлагуудад ийм сэтгэл байсангүй. Уг нь манай хот дундуураа урсах голтой ч Туул, Сэлбэ голуудын эргэн тойронд замбараагүй газар олгож, байшин барилга шавснаас голын эрэг тохой ч байгалийн унаган төрхөө алдсан. 

Нийслэлийн иргэдэд ийм орчин байдгийг сануулсан одоогийн НЗД Д.Сумъяабазарт баярлах уу, гомдох уу. 

Гэхдээ өмнө нь ийм орчинг харуулахыг ч хүсдэггүй байсан удирдлагуудыг бодвол ядаж 10-хан өдөр ч гэлээ төв талбайдаа ийм дэвсгэр дэвссэнд нь баярламаар ч юм шиг. 

Харин энэ талбайг зассан зориулалт нь өөр юм байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хийхээр уг талбайг засжээ.

“UB cup” тэмцээн тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд төв талбайд болох бөгөөд завсар зайгаар нь иргэд ийнхүү тухалж болно гэсэн бололтой. Чамлахаар чанга атгая даа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.188.100

yostoi unen ug heljee

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.89

Ene m³ n ymar uneteidevsegdee bol medeh uu manaihaan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.