СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-04

ӨНӨӨДӨР: 10 мянган ээжийн гарын үсэг цуглуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.04/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе

9:00 цагт: "Корпорейт Хотел энд Конвеншн Центр"-т "Монголын геологи хайгуул-2022" XII чуулга уулзалт болно.

10:00 цагт: - Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо хуралдаж ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох асуудал хэлэлцэнэ

-ШУА-ийн ийн Хэл зохиолын хүрээлэнд "Үсэг бичиг өв их эрдэнэ" хурал болно. Утас:99717977

11:00 цагт: -Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсоно

-Тус байнгын хороо үргэлжлүүлэн Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг сонсоно.

11:00 -"Монгол ньюс" мэдээллийн төвд Гавьяат эдийн засагч, “Грант торнтон аудит” ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав “Оюуномин” хот байгуулах, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд таван аймагт ойн зурвас байгуулах талаар мэдээлнэ.

11:30 Монгол ньюс" мэдээллийн төвд “Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас 10 мянган ээжийн гарын үсгийг цуглуулах талаар мэдээлнэ.

15:00 цагт: -Тусгаар тогтнолын ордонд Монголын Социал Демократ Залуучуудын Холбооны дэргэдэх “Тэрбум мод Эко клуб”-ын нээлт болно.

-Төрийн ордонд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хянах түр хороо хуралдана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.