СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй иргэдийн анхааралд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдсан.

Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаас эзэмших эрхтэй нас барсан иргэдийн ар гэр (гэр бүлийн гишүүн)-т өвлүүлэх үнэт цаасыг мөнгөжүүлэхтэй холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч байна.

Баримт бичгийг нэгтгэн, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох ажил мөн явагдаж эхэлжээ. 

Иймд өв хүлээн авах эрхтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж Нийгмийн даатгалын байгууллагад хандана уу. Үүнд:

- Өвлөх эрхийн гэрчилгээ (эх хувь)

- Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл лавлагаа)

- Нас барсны гэрчилгээ (эсвэл лавлагаа)

- Мөнгө хүссэн өргөдөл

Өв хүлээн авагч нь үнэт цаасны хувьцааны данс нээлгэсэн байх ба хувьцааны данс нээлгэсэн эсэх мэдээллийг https://1072.ett.mn/ цахим хаягаар шалгах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.