Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2022 оны дөрөвдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 02:51 цагт Улаанбаатар хотод эмэгтэй хүнийг зодож танхайрлаа гэх бичлэг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөд тархсан.
Засаг дарга Д.Бауыржан өөрийнх нь дэргэд сууж байсан эрэгтэйтэй маргалдсан эмэгтэй рүү гэнэт уурлаж, алгадаж, өшиглөсөн гэдгийг эх сурвалж хэллээ хэмээж буй.
Мэдээллийг үнэн бодитой хүргэх үүднээс бүтэн бичлэгийг та бүхэнд хүргэж байна.
Бичлэгт аймгийн Засаг дарга дөрвөн найзын хамт баяр тэмдэглэн сууж байх бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр нэгэн согтуу эмэгтэй орж ирэн нэгэн найз руу нь хандан “Чи яахаараа казак биш, монгол эхнэр авдаг юм!” хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлан, эхлээд салаавч, дунд хуруу гаргана. Улмаар “Танай хүүхдүүд эрлийз, хурлийзууд биз дээ!” гэж доромжлон архи, шар айрагны шавхруу нүүр рүү нь цацаж байна.
Тэвчээр алдан босож ирэх үед нь утасны бичлэг хийсэн ба үүнийг сарын өмнөөс байршуулж эхэлжээ.
Энэ үгийг сонссон аймгийн Засаг дарга /бичлэгт наана нь суугаа/ найзыгаа өмөөрөн босож ирэхэд найзууд нь тэврэн авч гаргаж байна.
Зодуулсан гээд байгаа эмэгтэйгийн яриад байгаа шиг алгадаж, өшиглөсөн зүйл байхгүйг та бүхэн бүтэн бичлэгээс харж болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Битгий шшаа. Хүн зодсон нь бичлэгт.тодорхой байна. Ийм тайлбар хийдэггүй юм. Новшийн казахад худалдагдсан сайт
Харанхуй шөнө дан эрчүүд байгаа газарт юугаа хайж яваа хүүхнүүд юм болоо. Зорилго нь утсаа гаргаж ирээд бичлэг хийж байгаагаас нь тодорхой юм байна ш дээ. Харин ч тэвчээртэй залуу байна даа.
Бичлэгээ дэлгэцний эгц урдаас нь үзүүл.
Ewlvvleg yum uu xxx