СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олныг хамарсан халдварт өвчний дэгдэлт ихсэж, томуугийн A(H2N3) вирус тархжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сүүлийн саруудад цар тахлын шинээр илрэх тохиолдол эрс багасаж, 30-50 тохиолдол батлагдаж байна. Гэсэн ч олныг хамарсан халдварт өвчний дэгдэлт ихсэж, ханиад, томуугийн A(H2N3) вирус тархжээ. Иргэд тэр тусмаа бага насны хүүхдүүд хүндээр ханиалгах, хатгаа болох, өндөр халуурах зэргээр шинж тэмдэг илэрч байгаа юм. Хамгийн олон хүн амтай БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт ажлын өдрүүдэд 170-230 орчим амралтын өдрүүд болон оройн цагаар 230-280 хүүхэд үзүүлэхээр ирж байна.

Эцэг эхчүүдийн хувьд эмнэлгийн ачаалал их байгаагаас үүдэн гэрээр эмчилгээ бичүүлж, шаардлагатай эмийг хайж, олон эмийн сан дамжиж байна. Улмаар хүүхдээ эмчлэхийн тулд гурван удаагийн антибиотик авсан ч, эдгэрэлгүй аргаа баран эмнэлэгт хэвтэж байна. Мөн ханиад томууны дэгдэлт их байгаагаас үүдэн, хүүхдүүдийн уудаг зарим антибиотик тасалдаж, эмийн үнэ нэмэгджээ

Эм эмнэлгийн хэрэгслийн хангамж болон үнийн өсөлтийн талаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодрууллаа.

Албаны өгсөн мэдээллээр Украин улсад болж байгаа цэргийн ажиллагаатай холбоотойгоор манай улсад Украин, ОХУ, Европын улс орнуудаас импортоор орж ирдэг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нийлүүлэлт хүндрэх эрсдэлтэй байгаа. Тухайлбал, . Үүнтэй холбогдуулан бусад улс орноос бүртгүүлэх, татан авах чиглэлийг компаниудад өгсөн. Тодруулбал, Флемоклав солютаб, Амоксиклав зэрэг нь тасалдсан боловч БНСУ-ын болон дотоодын үйлдвэрийн бүрхүүлтэй шахмал, капсул хэлбэрээр зах зээл дээр нөөц байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа боомт дээр их хэмжээгээр саатаж, ханган нийлүүлэх байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийг импортоор татан авахад 2-оос доошгүй сарын хугацаа шаардагдаж байна хэмээн мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.109.33

7 хоногт эдгээх антебиотик нь 14 хоног эмчлээд эдгэхгүй байгаа нь ХУУРАМЧ ЭМ орж ирсэнтэй холбоотой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.