Ажлаа хийж байсан замын цагдааг дүрэм зөрчсөн жолооч зодож танхайрсан хэрэг дөрөвдүгээр сарын 26-нд гарсан.
Замын цагдаагийн биед халдсан иргэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч, 700 мянган төгрөгөөр торгожээ. Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн их сургуулийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэнийг шалгажээ.
Улмаар приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтэл учруулсан байна.
Иймд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс уг жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 450 мянган төгрөгөөр торгох, мөн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгөөр торгосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм согтуугаар машин барьсан нөхдүүдийг үхснээ хж хайрлаад бгаа юм бэ..Бүх насаар нь жолооны эрх хасах..өндөр торгууль тавих бсан юм..манай хууль нь зөөлдөөд бгаа шүү..шаардлага тавьсан цагдааг зодож бгаа юм чинь иргэдийг дайрч хөнөөчихөөд явах юм бна
Ene xodooni debeel nowshnuudiig zailuulmaar bn xotoos
Хөөрхий амьтан ёстой сүйрч дээ.танил талгүй л амьтан байж
Юундаа хөөрхийлөөд бгн?Согтуудаа замын цагдааг тонгорох бага хэрэг,хүн дайрч алсан бол яах вэ???
Tsagdaa zodvol gôe 7
Согтуугаар жолоо барьж цагдаа зодох тийм хүнд хэрэг биш бололтой. 700К цагдаад гэмтэл учруултал зодох чадвартай захын залуугийн картанд нэг удаагийн архидах мөнгө гээд байж байгаа.
Arai l ineedtei huulitai yma 250k gaar torgool boloo yu odooch tsagdaad ajilahad hetsvv boljdee durtain doromjilj bie haadan halddag tegsen hernee tsagdaagin alba haagchin shirvvn duund gomddog archaagvi huulitai alba haagchdaa hamgaalah zvilchgvi tsagdaagin baiguulgatai huurhiiduu
Мөнгөтэй хүн өдөр бүр төрийн албан хаагчийг зодоод байж болох нээ. Төрд төрийн албан хаагчид халдвал шууд хорих хууль л хэрэгтэй юмсан.
Ийм новшийг бүх насаар нь жолоочийн эрхийг хасаж төрийн албан хаагчийн биед халдсанаар нь шоронд явуулах хэрэгтэй шүү дэ.
өө боль2. хуулиндаа цагдаагаа хүн гэж үзэхгүй байхад ард иргэд улам л давана шүү дээ