СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Хятадын эмч нар амьд өвчтөнийг морг руу шилжүүлж байжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хятадын Шанхай хотын ахмад настны асрамжийн газрын эмч нар нэгэн өвчтөнийг нас барсан гэж андууран, шарил хадгалах газар руу шилжүүлэхээр зэхэж байх үеэр моргийн ажилтнууд уг өвчтөнийг амьд байгааг анзаарсан байна. Өнгөрөгч ням гаргийн үдээс хойш болсон энэ явдлын гэрч бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд байршуулсан нь тус улс даяар шуугиан тариад байгаа юм.

бол өөр нэг ажилтан "Түүнийг дахиж битгий бүтээ!" гэж хэлжээ. Ингээд шарил хадгалах газрын ажилтнууд асрамжийн газрын эмч нарт мэдэгдсэний эцэст тус өвчтөнийг буцаагаад дотогш нь оруулсан байна.

Энэхүү явдал Шанхайн оршин суугчдыг ихэд цочирдуулж, албаныхны хэрэгжүүлж буй чанга хатуу хязгаарлалтуудын эсрэг хөдөлгөөнийг улам өдөөгөөд байгаа юм. Сүүлийн таван долоо хоногийн турш хөл хорионд ороод буй тус хотын эмнэлгийн тогтолцоо хэт ачаалалд орсон нь үүгээр харагдаж байгааг олон иргэн онцлон, санаа зовнилоо илэрхийлж байна.

Тэгвэл Шанхай хотын Хяналтын хороо болон Сахилгын хяналтын төв хорооноос мэдээлснээр, холбогдох асрамжийн газрын дарга, нэг эмч болон бусад гурван албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөрдөн байцаалтад хамруулсан ба орон нутгийн намын өөр нэг албан тушаалтныг мөн саатуулсан аж.

Түүнчлэн, асрамжийн газрын зүгээс албан ёсоор уучлал гуйсан бол байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.