СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-03

🔴LIVE: Ж.Батзандан: МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээр эх орондоо эргэн ирлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол улсаас Австрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо иржээ. Тэрээр Элчин зөвлөхийн албаа хүлээлгэн өгч байгаа шалтгаанаа "Монголоо хөгжүүлэхийн төлөө үргэлжүүлэн тэмцэнэ" хэмээн томъёолов

ШИНЭ намын дарга асан Ж.Батзандан: 

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Элчин зөвлөхийн албаас чөлөөлөгдөж байгаа өргөдлөө өглөө. Өнөөдрийн дотор шийднэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Элчин зөвлөхөөр ажиллах хугацаандаа Рио Тинтогийн асуудлыг шийдвэрлэж, ард түмнээ 2.3 тэрбум ам.долларын өрнөөс гаргалаа. Ковидын хүнд хэцүү цаг үед МИАТ-ийн анхны нислэгийг үйлдлээ. Залуусыг Австралид ажиллангаа амьдрах визтэй болгож өглөө. 

Хамтран ажилласан Элчин сайд Б.Чулуунхүү, Д.Даваасүрэн нарт талархал илэрхийлье. 

.

Иймд одоо МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэн хийхээр эх орондоо эргэн ирлээ. Маргааш, нөгөөдрөөс хамт тэмцэж явсан нөхөд, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нартай уулзана. Монголоо хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулна. 

Энэ хүмүүс өнөөдөр ажлаа хийж чадахгүй байна. Ард түмэн хараалаа барж байна. Засгийн газарт ташуур өгөх цаг нь болсон. 

-Та Австралийг цөллөгийн газар гэж нэрлэсэн? 

-Миний яриаг мушгин гуйвуулахаа боль. 150 жилийн өмнө Их Британи 150 мянган хүнийг Австралид аваачиж цөлж байсан. Өнөөдөр энэ улс дэлхийн шилдэг загвар болон хөгжсөн байна. 

-Та ШИНЭ намын дарга эргэн болох уу? 

-Надад ямар нэгэн дарга хэрэггүй. Чөлөөт иргэний тэмцлээ хийнэ. Австрали явахдаа Ц.Гантулгад чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дулам
2 жилийн өмнө
202.55.188.109

За тийм байж одоо хэнтэй илүү ойр хамтрах чин сониндоо цагтаа намын даргад дэмжиж явлаа хүмүүс их амархан хувирч урваад байна зөв өнцөгөөс хараарай өөрийн чин шийдвэртэй хурц яриа үйлдлүүд монгол төрд үгүйлэгдэж байгаа амжилтхүсее

Зочин
2 жилийн өмнө
103.10.23.136

энэ ёстой худалч новш

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.52

parrrrraxaxaxaxaxaxaxa shaaadag 5 s barag hamgiin ikh uzen yadaj haraahaas iluu barag sansan bn shde ene soliotiig xa xa xa axaxaxa eooo uhleeee

irgen
2 жилийн өмнө
103.26.194.143

ard irged chmaar tutaagui ee. ahij chmg ah duu sadantai chin tord tejeelgeh gj yvah chadal alga

Алаад өгөөрэй
2 жилийн өмнө
59.153.112.39

Монголын их тэмцэгч хүү Батзандан ирлээ Батзандан тэмцлийн төлөвлөгөө хувьсгалын их өөрчлөлтийг авчрахаар эргэн ирлэв. Тэмцлийн очийг бадраагч эх оронч шударга хүү бидний төлөө орилж чарлаж, дуу хойлойгоо хүргэсээр ирсэн. Түмэн олон минь түүнийг дэмжин угтацгаая. Их хувьсгалын салхи ирлээ. Хэнд ч хэрэггүй дипломат ямбыг орхиж түмэн олныхоо төлөө зүтгэхээр ирлээ. Хурай, Хурай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.