СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-05-03

🔴LIVE: Н.Учрал: Монголчууд хамгийн муу, эм нэртэй хор хэрэглэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал зарим гишүүдийн хамт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Дотоодын зах зээлд байгаа эм өндөр хөгжилтэй орны эмтэй орц найрлагын хувьд ижил боловч үйлчилгээний нөлөөлөл харилцан адилгүй байгаа тухай иргэдийн зүгээс олон гомдол санал илэрхийлсээр байдаг. Тиймээс Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг парламентын 21 гишүүн УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

2014 онд төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг баталсан байдаг. Гүйцэтгэлийн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хийсэн. Тус газрын дүгнэлтэд 44 ААН, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаагаас 84.1 хувь нь ДЭМБ-аас тавигддаг шаардлагыг хангаагүй, стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзжээ.

Мөн,  . Мөн гэж үзсэн байна. Бүхэлд нь дүгнээд хэлэхэд байна. 1965 онд байгуулагдсан Эм шалгах лаборатори 2015 онд нэр нь өөрчлөгдөөд Эмийн хяналтын лаборатори нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тус газрын тоног төхөөрөмж эвдэрсэн, зарим урвалж нь байхгүй.

Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар Хянан шалгах түр хорооноос хянан шалгах шинжээч томилно. Дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж буй эмүүдэд сорьцын шалгалт хийнэ. Эмийн үйлдвэрүүдийн эм үйлдвэрлэх процесс нь стандартын шаардлага хангаагүй бол шаардлагыг тавих ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.190.96

Энэ ёстой нүдээ олсон ажил байна амжилт ерөөе

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.26

Эмийг зөвхөн Герман Японоос оруулахыг зөвшөөрөх хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.