СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЕХ ОХУ-ын газрын тосонд бүрэн хориг тавих төлөвтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Европын Холбоо ОХУ-ын газрын тосны эсрэг яаралтай хориг тавихыг Герман улс дэмжихэд бэлэн байгаагаа зарлажээ. Москвагийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох тус улсын албан ёсны байр суурь ийнхүү өөрчлөгдсөнөөр Европ ирэх хэдэн хоногийн дотор ийм хориг арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм.

Оросын орлогын хамгийн том эх үүсвэр болох эрчим хүчний экспорт нь Барууны орнуудын одоог хүртэлх хориг арга хэмжээнд бараг багтаагүй байсан билээ. Тиймээс

Тэгвэл Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек өнгөрөгч даваа гарагт Брюссельд ЕХ-ны төлөөлөгчидтэй уулзахдаа "Герман улс газрын тосны хоригийг даван гарах боломжтой байдалд бид хүрч чадсан. Гэхдээ энэ нь үр дагаваргүй байна гэсэн үг биш" хэмээн мэдэгджээ. 

Украиныг дэмжих тал дээр Барууны бусад удирдагчаас илүү болгоомжтой хандаж байгаа Канцлер Олаф Шольцийг хатуу байр суурь баримтлахыг олон хүн шахаж байгаа билээ. Иймээс тэрээр энэ асуудлаар хамгийн сүүлд мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай энхийн гэрээ байгуулах хүртэл хориг арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.