СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-03

🔴LIVE: Г.Пүрэвжав: Нүүрс тээвэр гацсан, Монгол улс үнэхээр арчаагүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Нүүрс тээвэрлэлт зогссоны улмаас манай улс өдөрт дунджаар 6.6 тэрбум төгрөг алдаж байна. Нүүрс тээвэрчдийн тэвчээр алдагдсан учир өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүллээ. БНХАУ-ын талаас нүүрсний импортыг тэглэсэн, нүүрсний өндөр байгаа нь бидэнд маш том боломжийг олгож байгаа ч үүнийг огт ашиглахгүй байна гэж буруушаав. 

Тээвэрчдийн төлөөлөл Г.Пүрэвжав: 

-Монгол улсын экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээвэр гацсан хэвээр байна. .

Гэтэл гадаад зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байна. Монгол нүүрсний гол худалдан авагч БНХАУ-ын талаас нүүрсний импортыг тэглэсэн энэ алтан боломжийг бид ашиглаж чадахгүй,

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар тушаал гаргаж 3 сарын 31-нээс Цогцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаасан. Үүнээс болж Чойрт их хэмжээний нүүрс хуримтлагдаад байна. Үүнийг гацаанаас гаргах шаардлагыг бид өгч байна. 

Мөн, Эрээнд гацаад байгаа нүүрсийг хурдан гаргамаар байна. Энэ нь бидний цэвэр хариуцлагагүй байгаатай холбоотой. . Вагон явуулах боломжтой гэдгээ УБТЗ мэдэгдсэн. Шийдсэнээр Засгийн газар, тээвэрчид, ард түмэн бүгд хожно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.