Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ.
“Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээний I шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол шигшээ тэмцээнд 38 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарчээ.
Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил Буянт-Ухаа спорт цогцолборт болж буй бөгөөд дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой.
“Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээний I шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол шигшээ тэмцээнд 38 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарчээ. Улмаар Хан-Уул дүүргийн лаборатори 115-р сургууль Нийслэлийн шилдэг сургуулиар тодорлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.