СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-03

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн.

Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс  "Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй 

харилцах газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулна.

Мөн Нээлттэй нийгэм форумд “Глоб интернэшнл” төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг зохион байгуулахаар тус тус төлөвлөжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.