СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-03

“Баярлалаа, хайртай”

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Төрдөө өргөсөн ариун тангаргаа Түмний төлөө хууль болгон дээдэлдэг Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Баярлалаа, хайртай” дууны клипийг Монголын Зүрх судасны үндэсний төв, "UBS" телевиз хамтран бүтээжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын төр засаг, онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн салбар бүхэлдээ иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, Covid-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад хамтран ажилласан. Тэр дундаа хүн ардаа дархлаажуулж, өвдсөн иргэдээ эмчилж, цар тахлыг даван туулахад улсын хэмжээнд 4575 эрүүл мэндийн байгууллагын 12 мянга 431 их эмч, 13 мянга 112 сувилагч мэргэжилтнүүд үндсэн үүргийнхээ зэрэгцээ асар их ачааллыг үүрч ажилласан.

“Улаан шугам”-д ажиллаж, ажлын ачааллын хүнд хэцүүг бие сэтгэл, мэргэжлийн ур чадвараар даван туулсан эмч, эрүүл мэндийн ажилтнууддаа бүх ард түмний чин сэтгэлийн талархлыг нэгтгэн хүргэх “Баярлалаа, хайртай” төслийг Монголын Зүрх судасны үндэсний төвийн хамт олон санаачлан эхлүүлж байна.

Төслийн хүрээнд бүтээсэн клип өчигдрөөс /2022.05.02/ цацагдаж эхэлжээ. Дууны үгийг Б.Нармандах, аяыг Б.Нацагдорж /Наки/ зохиосон бөгөөд дууг дуучин Наки өөрөө дуулжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.